Хоёр настай хүүхдийг цэцэрлэгийнх нь багш зодож, гэмтэл учруулсан гэх хэргийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ /ВИДЕО/

Хоёр настай хүүхдийг цэцэрлэгийнх нь багш зодож, гэмтэл учруулсан гэх хэргийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ /ВИДЕО/

Цахим орчинд Хан-Уул дүүрэгт байрлах цэцэрлэгийн багш 2 настай хүүхдийг зодсон гэх мэдээлэл цацагдсан.

Тодруулбал, Хан-Уул дүүрэгт байрлах Жогжоохой цэцэрлэгийн багш тус цэцэрлэгт хүмүүждэг хоёр настай охины биед халдаж, зөөлөн эдийн олон тооны гэмтэл учруулсан гэх мэдээллийг ар гэрийнхэн нь цахим сүлжээгээр дамжуулан олон нийтэд хүргэсэн байдаг. Тэгвэл тус асуудлыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж эхэлсэн байна.