Эдийн засгийн чуулганыг ирэх оны 7 дугаар сарын 8-9-нд зохион байгуулна

Эдийн засгийн чуулганыг ирэх оны 7 дугаар сарын 8-9-нд зохион байгуулна

Монголын Эдийн засгийн чуулганыг ирэх оны 7 дугаар сарын 8-9-нд зохион байгуулна. Энэ талаар Монголын Эдийн засгийн чуулганы ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Ганхуяг өнөөдөр мэдээллээ.

Тэрбээр, Монголын Эдийн засгийн чуулганыг энэ онд Засгийн газраас зарласан “Монголд зочлох жил”-ийн аяны хүрээнд амжилттай зохион байгуулсныг онцлон дурдлаа. Тодруулж хэлбэл, чуулганы хүрээнд 4 нэгдсэн хуралдаан, 15 салбар хуралдаан болж эрчим хүчний шилжилт, Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хэрэгжилтийн талаар хэлэлцсэн гэв. “Монголын Эдийн засгийн чуулган-2023”-д 4000 гаруй зочин оролцон, үндсэн хэлэлцүүлгийн хүрээнд 10 зөвлөмж, шийдэл санал болгосныг онцоллоо. “Монголын Эдийн засгийн чуулган-2024”-ийг ирэх онд УИХ-ын сонгуулийн дараа буюу 2024 оны 7 дугаар сарын 8-9-нд зохион байгуулахаар товлоод буйг тэрбээр мэдээллээ.