ВИДЕО: Адармаатай хуулиудыг залууст энгийнээр ойлгуулж, НӨАТ-ын буцаалтыг 5 хувь болгохоор бусадтай нүүр тулсан нь Г.Занданшатарыг эрс өөрөөр харуулж байлаа

ВИДЕО: Адармаатай хуулиудыг залууст энгийнээр ойлгуулж, НӨАТ-ын буцаалтыг 5 хувь болгохоор бусадтай нүүр тулсан нь Г.Занданшатарыг эрс өөрөөр харуулж байлаа

УИХ-ын дарга Г.Занданшатарт 2023 онд болсон Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтүүд, сонгуулийн тогтолцооны өөрчлөлт, УИХ-ын хяналт шалгалтын тухай хууль “Сонсгол”-ууд, “D өргөдөл”-өөр дамжуулан иргэдээс 100 мянган саналууд цуглуулсан зэрэг томоохон үйл явдлууд түүнд хаяглагдаж байна. 

Гэхдээ энэ жилд онцлогдох болсон өөр нэгэн шалтгаан нь тэрээр спикерийн хувьд иргэдтэй, залуу үеийнхэнтэй хамгийн ойр байж чадсан явдал байв. Тухайлбал, Улс төрчдийн нэвтрэх гээд учраа олохгүй яваа Instragram дахь Gen Z үеийнхэнд reels-ээр тэр танигдаж чаджээ.

Хүнд адармаатай хуулийн асуудлуудыг энгийнээр залуус үед ойлгуулж, хүргэдэг УИХ-ын дарга өмнө нь байгаагүй гэж хэлж болно. 

Хорих 441 дүгээр ангид ял эдэлж буй Д.Мөнх-Эрдэнэтэй УИХ-ын дарга Г.Занданшатар уулзав

2024 оны Улсын төсөв хэлэлцэх үеэр хурал удирдахаас татгалзсан, НӨАТ-ын асуудлаар сайд нар, бүлгийнхэнтэйгээ тулгарсан, бензин шатахууны асуудалд сайдынх нь урдуур гүйсэн, иргэн Д.Мөнх-Эрдэнийг шоронд эргэсэн үйл явдлууд нь Г.Занданшатарыг улс төрчийн хувьд эрс өөрөөр харуулсан жил болон өнгөрч байна. Нэг үгээр тэр иргэдийнхээ талд байсан спикер байж чадлаа гэж дүгнэгдэж байна.

ВИДЕО: