Ш.Адьшаа: "Нүүрсний" гэх хэргийг анх илчилсэн учраас намайг зориудаар гүтгэж байна

Ш.Адьшаа: "Нүүрсний" гэх хэргийг анх илчилсэн учраас намайг зориудаар гүтгэж байна

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа өнөөдөр /2023.12.28/ нүүрсний хэрэгтэй холбоотой мэдээлэл хийлээ.

Тэрбээр, "Б.Энхбаяр сайдаар ахлуулсан нүүрсний сонсгол нэлээд асуудал маргаан дагуулсан. Би нүүрсний хулгайг анх илчилснийхээ төлөө олон гүтгэлэгт өртлөө. Иймд өнөөдөр баримттайгаар энэ асуудалд няцаалт хийнэ. Нүүрсний сонсгол дээр Ш.Адьшаа гишүүний хамаарал бүхий нүүрсний компаниуд байна гэж зарласан тул ёс зүй, сахилгын байнгын хороонд хандаж, сонсгол дээр дурдагдсан компаниуд надтай ямар хамааралтай болох, ямар хувьцаа эзэмшдэг болох, ямар хувь нийлүүсэн зэрэг асуудлыг тодруулахаар хандаж лавлагаа гаргуулсан байгаа. Зарласан компаниуд дотор миний эхнэр, эгч, дүү, ах нарын хамаарал нэг ч байхгүй гэдгийг УИХ-д нотолж өгсөн. 

Б.Энхбаяр гишүүний хав дарсан нэг баримтыг би дэлгэе. "МоЭнКо" гэх гадаадын хөрөнгө оруулалттай компани бий. Энэ компаний талаар ярингуут Б.Энбаяр гишүүн сонсгол дээр миний микрофоныг хааж байсан. Энэ хүн ашиг сонирхолтой байгаа учраас ард түмэнд "МоЭнКо"-ийн үнэнийг сонсгохыг хүсээгүй байгаа" гэлээ.