Дугаарын хязгаарлалтыг эсэргүүцсэн иргэнийг 250 мянгаар торгосон нь хууль бус хэмээн шүүхэд ханджээ

Дугаарын хязгаарлалтыг эсэргүүцсэн иргэнийг 250 мянгаар торгосон нь хууль бус хэмээн шүүхэд ханджээ

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгойгоор нь зорчуулах захирамж гаргасан. Харин энэхүү захирамжийг зөрчсөн иргэнийг цагдаагийн байгууллагаас зөрчлийн хуулийн дагуу 250 мянган төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байдаг.

Тодруулбал Баянгол дүүргийн 26 дугаар хороо, “Алтай” хотхоны урд талын замд “Приус 20” тээврийн хэрэгслийн жолооч Д нь 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр нийтээр дагаж мөрдөхөөр эрх бүхий албан тушаалтны гаргасан шийдвэр, алба хаагчийн хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн хэмээн цагдаагийн байгууллагаас Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 250 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан юм. 

Тэгвэл тухайн иргэнд ногдуулсан энэхүү шийтгэл нь хууль бус хэмээн тухайн иргэн, өмгөөлөгчийн хамтаар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан байна. Уг асуудлыг шүүх өнөөдөр хэлэлцэж байгаа аж. Иргэний өмгөөлөгчийн өгч буй мэдээллээр "Хотын дарга Х.Нямбаатарын тэгш сондгойгоор нь зорчуулах захирамж арванхоёрдугаар сарын 20-ны өдөр бичгээр гарч, улмаар 22-ны өдөр албажиж гарсан. Харин тухайн иргэнийг торгосон шийтгэл нь захирамж албажихаас өмнө авагдсан арга хэмжээ учир хууль бус хэмээн үзэж, шүүхэд хандсан" гэдгийг тодотголоо.  Бид шүүхийн шийдвэрийн талаар эргэн мэдээлэх болно. 




Улаанбаатарт 21 градус дулаан байна

3 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

3 цагийн өмнө