"Албан айлчлалаар гадаад явна" хэмээн хилийн хоригоо цуцлуулсан Б.Энх-Амгалан Солонгос явах аж

"Албан айлчлалаар гадаад явна" хэмээн хилийн хоригоо цуцлуулсан Б.Энх-Амгалан Солонгос явах аж

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд, Зам, тээврийн хөгжлийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хурал өчигдөр /2023.12.27/ болохоор товлоод байсан ч ирэх сарын 18-ны өдөр хүртэл хойшилсон билээ. 

Өчигдөр болсон шүүх хурлын үеэр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан "албан айлчлалаар гадаад явна " гэсэн шалтгаанаар өөрт тавьсан хилийн хоригоо цуцлуулсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нь 2024 оны УИХ-ын үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Улсын Их хурлын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Бүгд Найрамдах Солонгос улс руу албан томилолтоор явах шаардлагатай тул Б.Энх-Амгаланд урьд авсан хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү...” гэх хүсэлтийг, холбогдох баримтын хамт тус тус гаргасан байна. Энэ дагуу шүүгдэгч Б.Энх-Амгаланд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, харин хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.