Төрийн ордонд иргэд, сэтгүүлчид энгийн хувцастай ордог болж байгаа талаар УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нар мэдээллээ

Төрийн ордонд иргэд, сэтгүүлчид энгийн хувцастай ордог болж байгаа талаар УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нар мэдээллээ

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн Д.Ганбат, Г.Дамдинням, Э.Батшугар нар өнөөдөр Төрийн ордонд иргэд, сэтгүүлчид заавал ёслолын хувцастай ордоггүй байх журмын зохицуулалтыг хийсэн талаар мэдээлэл хийлээ.  

Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар "Иргэдийг төрийн ордонд ороход хувцсаар нь ялгаварлаж болохгүй. Энэ бол пүүзний эсвэл жийнсний асуудал биш сэтгэлгээний асуудал юм. Тиймээс миний бие УИХ-ын М.Оюунчимэг, Х.Булгантуяа, С.Одонтуяа, Э.Бат-Амгалан, Р.Дамдинням, Т.Доржханд, Н.Учрал, Э.Батшугар, Д.Ганбат нарын хамт Төрийн ордонд иргэд нэвтрэхэд аливаа хувцаслалтын шаардлага тавьдаггүй байх шийдвэрийг гаргуулах саналыг 2022 оны тавдугаар сарын 17-нд гаргасан. Иргэдийн хувьд асуудал 2022 оны зургаадугаар сард шийдэгдсэн.

Харин сэтгүүлчдийн хувьд өнгөрсөн долоо хоногт шийдэгдлээ. Сэтгүүлчид Төрийн ордонд энгийн хувцастай орж болно. Сэтгүүлчид Төрийн ордны ажилчид биш шүү дээ. Ажлаа хийгээд гаднаас орж ирж байгаа л хүмүүс. Энэ бол хувцаслалт төдий асуудал биш, төр иргэнтэйгээ хэрхэн харьцаж буй суурь сэтгэлгээ, хандлагыг өөрчлөхөд чиглэсэн алхам юм" гэлээ.