Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг дахин 30 хоног цагдан хорих шүүхийн шийдвэр гарчээ

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг дахин 30 хоног цагдан хорих шүүхийн шийдвэр гарчээ

Зариг.мн сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэгийг Эрүүгийн хуулийн 13.14-д заасан үндэслэлээр шалгаж байгаа гэх мэдээлэл байгаа бөгөөд улмаар түүнийг энэ сарын 04 /2023.12.04/-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаатай цагдан хорих шийдвэр гарсан. Харин энэ хугацаанд түүнийг суллуулах хүсэлтийг өмгөөлөгчид нь шүүхэд удаа дараа тавьсан боловч шүүх хүлээж аваагүй юм. 

Тэгвэл өчигдөр /2023.12.28/ Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн цагдан хориог сунгах эсэх шүүх хурал болж, түүнд энэ сарын 04-ны өдөр тавьсан цагдан хорионы хугацаа нь дуусаагүй байхад нь дахин 30 хоног хорих шийдвэрийг шүүхээс гаргасан талаар эх сурвалжууд мэдээлжээ. Харин энэ талаар шүүхийн албан ёсны мэдээлэл одоогоор гараагүй байна. 




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө