СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Говь-Алтай аймагт насанд хүрээгүй хүүхэд нэгнийгээ буудаж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Говь-Алтай аймагт насанд хүрээгүй хүүхэд нэгнийгээ буудаж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

Цагдаагийн байгууллагад энэ сарын 27 /2023.12.27/-нд Говь-Алтай аймгийн Төгрөг суманд насанд хүрээгүй хүүхэд нэгнийгээ буудаж, амь насыг нь хохироосон гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Мэдээллийн дагуу тус аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулж, шалтгаан нөхцөлийн тогтоохоор ажиллаж байгаа аж. Урьдчилсан байдлаар 17 настай хүүхэд 15 настай хүүхдийг буудаж, амь насыг нь хохироосон болох нь тогтоогдсон гэх мэдээлэл байна.