ШУУРХАЙ: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ял эдэлж буй Д.Мөнх-Эрдэнэд уучлал үзүүлж суллахаар болжээ

ШУУРХАЙ: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ял эдэлж буй Д.Мөнх-Эрдэнэд уучлал үзүүлж суллахаар болжээ

Консул асан Д.Мөнх-Эрдэнийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, бусдад хахууль өгсөн гэх хэрэгт буруутган анхан шатны шүүхээс 3 жил 10 сарын хорих ял, 2.7 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн бол давж заалдах шатны шүүх уг ялыг хөнгөрүүлж, 1 жил 10 сарын хорих ял оноосон.

Харин Улсын дээд шүүх Д.Мөнх-Эрдэнэ нарын гомдлыг хэлэлцэхээс татгалзаж шийдвэрлэснээр түүнд оноосон  нэг жил 10 сарын хорих ял хэвээр үлдсэн билээ.

Өдгөө ШШГЕГ-ын харьяа Хорих 441 дүгээр ангид ял эдэлж буй Д.Мөнх-Эрдэнийн магадлалд орох эрх нь өнгөрсөн арваннэгдүгээр сарын 5 /2023.11.05/-ны өдөр нээгдсэн ч тэрбээр магадлалд орж, суллагдах боломжгүй болоод байгаа.

Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэн Д.Мөнх-Эрдэнэд уучлал үзүүлж суллахаар болжээ. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэн Д.Мөнх-Эрдэнэд уучлал үзүүлэх шийдвэр гаргасан байна. Улмаар Д.Мөнх-Эрдэнийг өнөөдөр /2023.12.29/ суллана гэсэн мэдээлэл байна.