Д.Мөнх-Эрдэнэ:  Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар суллагдлаа

Д.Мөнх-Эрдэнэ:  Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар суллагдлаа

Консул асан Д.Мөнх-Эрдэнийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, бусдад хахууль өгсөн гэх хэрэгт буруутган анхан шатны шүүхээс 3 жил 10 сарын хорих ял, 2.7 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн бол давж заалдах шатны шүүх уг ялыг хөнгөрүүлж, 1 жил 10 сарын хорих ял оноосон.

Тэгвэл өнөөдөр /2023.12.29/ иргэн Д.Мөнх-Эрдэнэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уучлалт үзүүлж, тэрбээр ШШГЕГ-ын харьяа 441 дүгээр хорих ангиас суллагдсан байна. Тэрбээр энэ тухайгаа өөрийн facebook хуудастаа, "Үндэсний тугаар тогтоолын өдөр. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар суллагдлаа. Аавдаа их санаа зовлоо. Үзэл бодол нэгтэй Монгол ахан дүүсээ маш их саналаа" гэжээ. 




Улаанбаатарт 21 градус дулаан байна

3 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

3 цагийн өмнө