"Энэ бол фото эвлүүлэг. Та бүхэн худал мэдээлэлд хэрсүү хандана уу" гэж Ж.Энхбаяр мэдэгджээ

"Энэ бол фото эвлүүлэг. Та бүхэн худал мэдээлэлд хэрсүү хандана уу" гэж Ж.Энхбаяр мэдэгджээ

Консул асан Д.Мөнх-Эрдэнийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, бусдад хахууль өгсөн гэх хэрэгт буруутган шүүхээс 1 жил 10 сарын хорих ял оноосон. Харин өчигдөр /2023.12.29/ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн түүнд уучлалт үзүүлэх зарлиг гарч, иргэн Д.Мөнх-Эрдэнийг хорих ангиас сулласан юм. 

Харин энэхүү үйл явдлын талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга асан, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зөвлөх Ж.Энхбаяр өөрийн facebook-тээ "Төрийн хайр дааж яваарай" гэсэн байр суурийг илэрхийлсэн гэх "эвлүүлэг бүхий худал" мэдээлэл олон нийтийн сүлжээнд гарсан юм. 

Энэ талаар Ж.Энхбаяр, "Эх пост нь өөрөө 2 цагийн өмнө орсон байхад би яаж 20 цагийн өмнө ингэж оруулах боломжтой байх вэ? Та бүхэн худал мэдээлэлд хэрсүү хандах буй за. Энэ фото эвлүүлэг шүү. Огт ийм пост оруулаагүй! Ямар учраас намайг муухай харагдуулах гэж байгаа юм бол?" гэсэн мэдэгдлийг нийтэлжээ.