ВИДЕО: "Монголчуудаа өрнөөс гаргах, Үндэсний их тэлэлтийн хөтөлбөрийг 2024 онд зарлана" гэж АН-ын дарга Л.Гантөмөр мэндчилгээндээ амлажээ

ВИДЕО: "Монголчуудаа өрнөөс гаргах, Үндэсний их тэлэлтийн хөтөлбөрийг 2024 онд зарлана" гэж АН-ын дарга Л.Гантөмөр мэндчилгээндээ амлажээ

Ардчилсан намын дарга албан ёсоор 3 жилийн дараа Монголчуудад хандаж шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ. Учир нь 2020 оны УИХ-ын сонгуульд АН ялагдал хүлээж, тус намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх хуулийн этгээдгүй, 2-3 жил явсны эцэст Л.Гантөмөрийг тус намын даргаар гишүүдийн олонхын саналаар сонгож, Улсын дээд шүүх түүнийг АН-ын даргаар бүртгэсэн юм.

ВИДЕО: 

Тэгвэл Л.Гантөмөр шинэ жилийн мэндчилгээндээ, “2023 он бол АН-ын гишүүдийн хувьд эв нэгдэл гэсэн сайхан үгээр хэмжигдсэн сайхан жил боллоо. АН-ын их эв нэгдэл Монгол Улсын их тэлэлтийн жил байх болно. Бид монголчуудаа, улс орноо өрнөөс гаргах, үндэсний хөтөлбөр, их тэлэлтийн хөтөлбөрийг 2024 онд зарлах болно” гэж амалжээ.