СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ачааны хоёр автомашин шатаж, жолооч амиа алджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ачааны хоёр автомашин шатаж, жолооч амиа алджээ

Өмнөговь аймгийн Цогтцэций сум Сийрст багийн "Гашуун сухайт чиглэлийн 2 дахь километр" гэдэг газарт автозамын зорчих хэсгийн хажууд ачааны хоёр автомашин шатаж байна гэсэн дуудлагыг нэгдүгээр сарын 02-ны өдрийн 00:56 цагт хүлээн авсан байна.

Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчдыг очиход автозамын зорчих хэсэгт “Бэйбэн норд бенз НД4250” загварын 2 зүтгүүр шатаж байсныг 24 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт  “Бэйбэн норд бенз НД4250” загварын зүтгүүрийн бүхээг дотор 1 хүн /жолооч нь байж болзошгүй/ өртөж нас барсан тул цогцос болон хэргийн газрыг Цогтцэций сум дахь Цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөгчид хүлээлгэн өгчээ.