ВИДЕО: "S'Outlet дэлгүүрийн гадна байсан 40 тоннын чингэлэг шатаж байсныг ажиллаж унтраасан" гэж мэдээлжээ

ВИДЕО: "S'Outlet дэлгүүрийн гадна байсан 40 тоннын чингэлэг шатаж байсныг ажиллаж унтраасан" гэж мэдээлжээ

Дунд голын үерийн далан дээр баригдсан S'Outlet дэлгүүрийн барилгыг нураах ажлыг эрчимжүүлнэ гэдгийг Хотын дарга Х.Нямбаатар мэдэгдээд буй. Учир нь өнгөрөгч зун Дунд голын усны түвшинд нэмэгдэж, үер болоход голын далан дээр баригдсан S'Outlet дэлгүүрийн барилга ихээхэн нөлөөлсөн байж болзошгүй байгаа. 

Тэгвэл өнгөрсөн шөнө /2024.01.01-02/ -ийн 02:00 цагийн орчимд S'Outlet дэлгүүрийн гаднах байрлах агуулах шатсан гэх мэдээллийг зарим иргэд олон нийтийн сүлжээнд нийтэлсэн байна. Мөн тус галын улмаас хүний амь нас эрсдээгүй гэдгийг албан бус эх сурвалжууд өгч байна.

Харин энэ талаар ОБЕГ-аас "Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо, Нарны замын 45 дугаар байр Чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 01.02-ны өдрийн 01:53 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ын 40 тн-ын багтаамжтай чингэлэг шатаж байсныг ажиллаж унтраасан" гэж мэдээллээ.

ВИДЕО: