Өнөөдөр УИХ-ын гурван байнгын хороо хуралдана

Өнөөдөр УИХ-ын гурван байнгын хороо хуралдана

Өнөөдөр /2024.01.02/ УИХ-ын гурван байнгын хороо хуралдана.

Хуралдаанаар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо хуралдаж, Алын хэсэг байгуулах тухай тогтоолын төсөл, Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын явц, үр дүнгийн талаар Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээлэл сонсоно. Мөн Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Түүнчлэн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчтэй хийсэн сонсголын тайлан хэлэлцэнэ.