Шинэ оны эхний өдөр цагдаагийн байгууллагад нийт 1858 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ

Шинэ оны эхний өдөр цагдаагийн байгууллагад нийт 1858 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны 01 дүгээр сарын 01–ний өдөр нийт 1858 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1592, гэмт хэргийн шинжтэй 71 дуудлага, мэдээлэл байна.

Мөн гэмт хэргийн шинжтэй 55 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 16 хэргийг нөхөн илрүүлжээ.