Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сард Давост болох дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцоно

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сард Давост болох дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцоно

Дэлхийн эдийн засгийн чуулган энэ сарын 15-19-ны өдөр /2024.01.15-19/ Швейцарийн Давос хотноо болно. Уг форумд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцох юм. 

Энэ жилийн эдийн засгийн чуулга уулзалт нь шинэ технологиуд улс орнуудын хөгжилд хэрхэн нөлөө үзүүлж буй талаар ярилцах аж. Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын стратегийн гол түнш МакКинси Давосын форумд оролцогчидтой бүтээлч, ирээдүйг харсан яриа хэлэлцээ өрнүүлж, тогтвортой хүртээмжтэй өсөлтөд төвлөрсөн ирээдүйн талаар ярилцана гэх мэдээлэл байна. Жил бүр дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад Засгийн газар, бизнес, иргэний нийгмийн шилдэг шийдвэр гаргагчдыг цуглуулж, дэлхийн томоохон асуудлууд, ирэх оны тэргүүлэх чиглэлүүдийг хэлэлцдэг билээ.