Торгуулиа төлөөгүй автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй тухай Х.Нямбаатарын хууль хэрэгжиж эхэлнэ

Торгуулиа төлөөгүй автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй тухай Х.Нямбаатарын хууль хэрэгжиж эхэлнэ

2024 оны нэгдүгээр сарын 8-наас Хотын дарга Х.Нямбаатарын УИХ-д өргөн барьж, батлуулсан Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль мөрдөгдөнө.

  • Уг хуулиар торгуулиа төлөөгүй, үзлэг оношилгоонд ороогүй, зогсоолын төлбөрөө төлөөгүй автомашинуудыг замын хөдөлгөөнд оролцуулахгүй, хязгаарлана.
  • Улаанбаатарын төв замын нэгдүгээр эгнээнд үнэ төлбөргүй зогсоолыг хуулийн хэрэгжилтийн хүрээнд хязгаарлана. 

Тэрбээр "Нийслэлийн удирдлагууд бүх зүйлийг хааж боох дуртайдаа биш дэлхийн бусад орнуудын авто замын түгжрэлтэй тэмцэж ирсэн бодлоготой адил арга хэрэгслүүдийг хэрэглэж байгаа юм. Журмууд ирэх оны нэгдүгээр сарын 15-нд НИТХ-ын хурлаар батлагдахаар олон нийтэд мэдээлнэ. Улаанбаатарын зам дээр жилд дунджаар 20,000 осол гардаг. Хоёр машин шүргэлцлээ гэхэд ослыг шийдэхэд ойролцоогоор 38 минутыг зарцуулж, тэр орчимд түгжрэл үүсгэдэг. Үүнийг хиймэл оюун ухаанаар шийдвэл 3.8 минутад зөрчлийг шийдэж, даатгалын байгууллагууд хохирлыг барагдуулдаг зохицуулалттай болохоор захиргааны хэм, хэмжээний акт боловсруулж байгаа" гэсэн юм.