СЕХ-ны орон тооны бус гишүүнд ЦЕГ-ын дарга Т.Сүхболд, УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан нар нэрээ дэвшүүлснийг хэлэлцэнэ

СЕХ-ны орон тооны бус гишүүнд ЦЕГ-ын дарга Т.Сүхболд, УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан нар нэрээ дэвшүүлснийг хэлэлцэнэ

Төрийн байгуулалтын байнгын хорооноос өнөөдөр 16.00 цагт Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна. Сонгуулийн ерөнхий хорооны нэр дэвшигчээр Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Сүхболд, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан нар нэр дэвшжээ

Сонгуулийн ерөнхий хороо нь орон тооны хоёр, орон тооны бус долоон гишүүнтэй. Дээрх хоёр нэр дэвшигч нь орон тооны бус байна.