Ерөнхийлөгчийг мэндчилгээ дэвшүүлэх үеэр гутаан доромжилсон иргэн Б-ын гэр бүлийг 100 мянган төгрөгөөр торгожээ

Ерөнхийлөгчийг мэндчилгээ дэвшүүлэх үеэр гутаан доромжилсон иргэн Б-ын гэр бүлийг 100 мянган төгрөгөөр торгожээ

Олон нийтийн цахим сүлжээнд нэр бүхий иргэдээс Монгол Улсын Ерөнхийлөгч шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэх үеэр гутаан доромжилсон агуулга бүхий бичлэг, зураг нийтэлсэн үйлдлийг Зөрчлийн тухай хуульд зааснаар шалгаж буй талаар өчигдөр /2023.01.02/ ЦЕГ-аас мэдэгдсэн. 

Тэгвэл тус үйлдлийг гаргасан иргэн Б-ын гэр бүлд зөрчлийн хэрэг нээж, 100 мянган төгрөгөөр торгожээ.

Цагдаагийн байгууллагаас өчигдөр /2024.01.01/ түүнийг дуудаж мэдүүлэг авчээ. Улмаар тэрбээр хүүхдүүддээ тус үйлдлийг зааж өгөөгүй тухайгаа мэдүүлэгтээ дурджээ. Сошиал дайралтад өртсөний улмаас хүүхдүүдийнх нь сэтгэл санаа цочирдсон байдалтай байгаа аж.