Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогтыг хар тамхины хэргээр баривчилжээ

Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогтыг хар тамхины хэргээр баривчилжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, дэлхийн мөнгөн медальт Н.Төгсцогт арванхоёрдугаар сарын 28-ны өдөр хар тамхи хэрэглэсэн байдалтай Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчдад баригдсан байна. Мансуурсан байдалтай байсан түүнээс биологийн дээж авахад хар тамхи илэрчээ. Улмаар Н.Төгсцогтыг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, "Blue sky" төвөөс саатуулан, шалгаж байгаа гэсэн мэдээлэл байна.