Монгол Улсын иргэд энэ сарын 12-ны өдрөөс эхлэн Мальдив руу визгүй зорчиж эхэлнэ

Монгол Улсын иргэд энэ сарын 12-ны өдрөөс эхлэн Мальдив руу визгүй зорчиж эхэлнэ

Бүгд Найрамдах Мальдив Улс руу Монгол Улсын иргэд 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчих боломжтой болж байгаа аж. Тодруулбал, Дели хотноо өнгөрсөн оны наймдугаар сарын 17 /2023.08.17/-нд “Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Мальдив Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурсан юм. Ингэснээр уг хэлэлцээр энэ оны нэгдүгээр сарын 12 /2024.01.12/-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчлэх юм байна.