Өнөөдөр УИХ-ын гурван Байнгын хороо хуралдана

Өнөөдөр УИХ-ын гурван Байнгын хороо хуралдана

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс гаргасан хуваарийн дагуу өнөөдөр гурван Байнгын хороо хуралдана. Аль Байнгын хороод хуралдаж ямар асуудал хэлэлцэхийг дараах жагсаалтаас харна уу.

11.00 цагт Төсвийн байнгын хороо:

  1. Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/
  2. Байнгын хорооны тогтоолын төсөл /Байнгын хорооны 2018 оны 10 дугаар тогтоолыг хүчингүй болгох тухай/
  3. Засгийн газрын өрийн удирдлагын дунд хугацааны стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн талаарх тайланг хэлэлцэнэ

12.00 цагт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо:

  1. Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/
  2. Байнгын хорооны тогтоолын төсөл /Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/
  3. Органик бүтээгдэхүүний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Ч.Ундрам нарын 6 гишүүн 2023.03.16-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

14.30 цагт Эдийн засгийн байнгын хороо:

  1. Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/
  2. Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.12.22-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  3. Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Н.Учрал 2019.02.20-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/