LIVE: Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ар гэрийнхэн хэвлэлийн хурал хийж байна

LIVE: Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ар гэрийнхэн хэвлэлийн хурал хийж байна

Зариг.мн сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэгийг Эрүүгийн хуулийн 13.14-д заасан үндэслэлээр шалгаж байгаа гэх мэдээлэл байгаа бөгөөд улмаар түүнийг өнгөрөгч сарын 04 /2023.12.04/-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаатай цагдан хорих шийдвэр гарсан. Харин энэ хугацаанд түүнийг суллуулах хүсэлтийг өмгөөлөгчид нь шүүхэд удаа дараа тавьсан боловч шүүх хүлээж аваагүй.

Улмаар арванхоёрдугаар сарын 29-нд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн цагдан хориог сунгах эсэх шүүх хурал болж, түүнд энэ сарын 04-ны өдөр тавьсан цагдан хорионы хугацаа нь дуусаагүй байхад нь дахин 30 хоног хорих шийдвэрийг шүүхээс гаргасан юм. Тэгвэл үүнтэй холбоотойгоор өнөөдөр /2024.01.03/ Зууны мэдээ мэдээллийн төвд сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ар гэрийнхэн хэвлэлийн бага хурал хийж байна.

ШУУД: