О.Цэндсүрэнг УУХҮ-ийн дэд сайдын албан тушаалаас нь чөлөөлж оронд нь Б.Уянгыг томиллоо

О.Цэндсүрэнг УУХҮ-ийн дэд сайдын албан тушаалаас нь чөлөөлж оронд нь Б.Уянгыг томиллоо

Засгийн газрын өнөөдрийн /2024.01.03/ хуралдаанаар О.Цэндсүрэнг Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдын албан тушаалаас нь чөлөөлсөн байна. Харин түүний оронд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын зөвлөх Б.Уянгыг дэд сайдаар томилжээ. Б.Уянга нь Харвард их сургуульд суралцаж байсан, докторын зэрэгтэй аж.  Мөн УУХҮЯ-ны Геологийн бодлогын газрын даргаар ажиллаж байжээ.