ШУУРХАЙ: Ц.Нямдоржийн хүү Анхбаярыг НҮБ-ын байнгын төлөөлөгчөөр томилохыг ЗГ-ын хурлаар дэмжлээ

ШУУРХАЙ: Ц.Нямдоржийн хүү Анхбаярыг НҮБ-ын байнгын төлөөлөгчөөр томилохыг ЗГ-ын хурлаар дэмжлээ

Өнөөдөр /2024.01.03/ Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Энэ удаагийн хурлаар зарим томилгоог хийж байна. Тухайлбал, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаярыг тус албан тушаалаас нь чөлөөлж, НҮБ-ын байнгын төлөөлөгчөөр томилохыг Засгийн газрын нийт гишүүд дэмжсэн байна. Н.Анхбаяр нь Хууль зүйн сайд асан Ц.Нямдоржийн төрсөн том хүү нь юм.

БОЛОВСРОЛ

  • 2001 он Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургууль
  • 2004 он Шинэ Зеланд Улсын Веллингтон хотын Виктория их сургууль Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр.

АЖЛЫН ТУРШЛАГА

  • 2000-2002 он УИХ-ын Тамгын газарт туслах ажилтан
  • 2003-2004 он УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албанд референт
  • 2007-2010 он Гадаад харилцааны яамны Гэрээ, зүйн газарт мэргэжилтэн, атташе
  • 2010-2012 он Гадаад харилцааны яамны Гэрээ, зүйн газрын дэд захирал
  • 2012-2014 он Монгол Улсаас АНУ-ын Сан-Франциско хотод суугаа Ерөнхий Консул
  • 2014 он Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн дарга
  • 2014-2016 он Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын Хүний эрхийн хэлтсийн дарга
  • 2016 он Гадаад харилцааны яамны Консулын газрын дэд захирал
  • 2016-2020 он Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын захирал
  • 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байна. 



Өнөөдөр морь өдөр

1 цагийн өмнө