НҮБ-ын энхийг дэмжих ажиллагааны "Хүчний командлагч"-аар анх удаа монгол генерал сонгогдсоныг НҮБ албан ёсоор зарлалаа

НҮБ-ын энхийг дэмжих ажиллагааны "Хүчний командлагч"-аар анх удаа монгол генерал сонгогдсоныг НҮБ албан ёсоор зарлалаа

НҮБ-ын энхийг дэмжих ажиллагааны Хүчний командлагчаар Монгол Улсын Зэвсэгт хүчний хошууч генерал (ажиллагааны цол) Б.Эрдэнэбатыг томилогдох шийдвэрийг НҮБ-ын ЕНБД өнөөдөр албан ёсоор зарлалаа.

Ийнхүү монгол генерал анх удаа олон улсын энхийг сахиулах цэнхэр малгайтнуудыг нэгтгэн удирдах юм. Маш олон шаардлага тавигдаж шалгагддаг тус албан тушаалд олон генерал өрсөлдсөн байна. Б.Эрдэнэбат генерал нь Суданд 3-р ээлжийн цэргийн багийн захирагчаар үүрэг гүйцэтгэхдээ хүнд хэцүү цагийн байдалд цэргүүдээ гарамгай удирдсан туршлага болон Монгол Улсын Батлан хамгаалах гадаад бодлогын зөв шийдвэрүүд түүнийг эл албан тушаалд сонгоход нөлөөлжээ.