Солонгос, Польш, Шведэд Элчин сайдаар томилуулах хүмүүсийн нэрсийг Ерөнхийлөгчид хүргүүлнэ

Солонгос, Польш, Шведэд Элчин сайдаар томилуулах хүмүүсийн нэрсийг Ерөнхийлөгчид хүргүүлнэ

Засгийн газрын өнөөдрийн /2024.01.03/ хуралдаанаар Элчин сайд нарыг томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барих шийдвэрийг гаргалаа. Дараах хүмүүсийг Элчин сайдаар томилуулах асуудлыг хэлэлцэн дэмжээд, Монгол Улсын Ерөнхийлөгчид саналаа хүргүүлэхээр тогтлоо.

Үүнд;

  • Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Сүхээгийн Сүхболдыг,

  • Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Гунаажавын Байгалмааг,

  • Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цэрэндоржийн Мөнх-Өлзийг,

  • Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр Нямдоржийн Анхбаярыг тус тус томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барина.




Өнөөдөр хонь өдөр

3 цагийн өмнө