Улсын хэмжээнд 2024 оны цэргийн бүртгэл өнөөдөр эхэллээ

Улсын хэмжээнд 2024 оны цэргийн бүртгэл өнөөдөр эхэллээ

Өнөөдөр /2024.01.04/-өөс эхлэн Улсын хэмжээнд цэргийн бүртгэл эхэлж байна. Үүнийг аймаг,  дүүргийн Засаг Даргын Тамгын Газраас цэргийн бүртгэлийн ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд энэ сарын 19 /2024.01.19/-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. 

Иргэд биечлэн буюу оршин суугаа хорооныхоо Засаг даргын байранд очих, эсвэл цахим үйлчилгээний нэгдсэн портал “e-Mongolia”-гаар хүсэлтээ илгээх боломжтой.

Цэргийн бэлтгэл албанд бүртгэлтэй байх насны хязгаар:

  • дээд офицер (генерал) 65 нас
  • ахлах офицер 60 нас
  • дунд офицер, ахлагч 55 нас
  • эмэгтэй офицер, ахлагч болон байлдагч, түрүүч 50 нас байна.

Түүнчлэн 2024 онд 18 нас хүрэх, шилжиж ирсэн иргэд, харьяа хороон дээрээ биеэр очиж бүртгүүлэх шаардлагатай юм.