"Шатахууны хомсдол"-оор Ж.Ганбаатарын оронд О.Цэндсүрэнг огцруулан "Туг тахиж", Н.Энхбаярын хүн, ТВ-9 телевизийн П.Баттөрийг Соёлын дэд сайдаар томилж өгчээ

"Шатахууны хомсдол"-оор Ж.Ганбаатарын оронд О.Цэндсүрэнг огцруулан "Туг тахиж", Н.Энхбаярын хүн, ТВ-9 телевизийн П.Баттөрийг Соёлын дэд сайдаар томилж өгчээ

Шинэ оны өмнө шатахууны хомсдолын улмаас ШТС дээр урт дараалал үүсэж, зарим нь 20-30 мянган төгрөгт худалдах зэрэг тодорхой лимит тогтоож АИ 92, АИ 95 зэрэг шатахууны борлуулж байв. Харин дизелийн түлшний олдоц бараг тасарч, Улаанбаатар хотоос гарч буй автомашинуудыг түлш тээвэрлэж буйг нь тогтоох хяналт, шалгалт ч товчоод дээр хийгдэж байв.

Тухайн үед энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар мэдээлэл хийхдээ, “Шатахуунаа бүрэн дуусгаагүй байж ШТС-д очиж урт дараалал үүсгээд байна” гэж мэдэгдэж байв. Харин зарим эх сурвалжууд, “Шатахууны хомсдол, цахилгааны хязгаарлалт нь “Нүүрсний”-ын хоёр дахь шатны сонсголоос олон нийтийн анхаарлыг холдуулах зорилготой" гэж хардаж байв. 

Мөн УИХ дахь АН-ын бүлгээс “Ж.Ганбаатарыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын албан тушаалаас нь огцруулах” шаардлагыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд гаргасан юм. Тэгвэл өчигдөр /2024.01.03/ хуралдсан Засгийн газрын ээлжит хурлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам /УУХҮЯ/-ны дэд сайд О.Цэндсүрэнг албан тушаалаас нь чөлөөлсөн.

Ж.Ганбаатарыг огцруулах АН-ын бүлгийн шаардлага

Тэгвэл УУХҮЯ-ийн дэд сайд О.Цэндсүрэнг албан тушаалаас нь чөлөөлсөн явдал нь шатахуун, дизелийн түлшний хомсдолын хариуцлагыг хүлээлгэн, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бололтой. Товчхондоо, шатахууны хомсдолын асуудалд Ж.Ганбаатарт хариуцлага хүлээж, албан тушаалаас нь огцруулах ёстой байтал, дэд сайдыг нь огцруулж "Туг тахижээ". 

Нөгөө талаар УУХҮЯ-ны дэд сайд О.Цэндсүрэнг албан тушаалаас нь огцруулсан хэр нь нөгөө талд Соёлын яамны дэд сайдаар "ТВ-9” телевизийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга П.Баттөрийг томилсон. Тэгвэл зарим эх сурвалжууд, УУХҮЯ-ны дэд сайд асан О.Цэндсүрэн нь МАХН-ын дарга асан Н.Энхбаярын томилгооны хүн байж магадгүй бөгөөд "ТВ-9” телевизийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга П.Баттөрийг Соёлын яамны дэд сайдаар томилж байгаа нь "нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөхгүй" байх томилгоог хийсэн гэсэн тайлбарыг хийж байна. 




Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө