Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин, сэтгүүлч Ч.Лодойсамбуу нарыг АН-аас Хан-Уул дүүрэгт нэр дэвшүүлэх асуудал яригдаж байгаа аж

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин, сэтгүүлч Ч.Лодойсамбуу нарыг АН-аас Хан-Уул дүүрэгт нэр дэвшүүлэх асуудал яригдаж байгаа аж

УИХ-ын 2024 оны сонгуулийн санал хураалт ирэх зургаадугаар сар 26 /2024.06.26/-ны Лхагва гарагт болно. Энэ удаагийн сонгуулиар УИХ-ын 126 гишүүн сонгогдон, төр түшнэ. Тухайлбал, тэдний 78 гишүүн нь 13 бүсчлэл болгон хуваасан тойргоос сонгогдох бол, 48 нь намын жагсаалтаар парламентад сонгогдох юм. 

Харин зарим улс төрийн намууд тойрог буюу 13 бүсэд нэр дэвших хүмүүсийнхээ нэрийг зарлаж эхлээд байгаа бол, МАН, АН-ын нэр дэвшигчдийн нэрс удирдлагуудынхаа түвшинд яригдаж, эцсийн шийдвэр гараагүй байна.

Тодруулбал,  Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин, сэтгүүлч Ч.Лодойсамбуу нарыг АН-аас Хан-Уул дүүрэг буюу 12 дугаар бүсэд нэр дэвшүүлэх асуудал яригдаж байгаа бөгөөд эцсийн шийдвэр нь гараагүй байгаа аж. 

Тухайлбал, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин Улаанбаатар хотын аль нэг дүүрэгт нэр дэшинэ гэдгээ илэрхийлсэн бол, сэтгүүлч Ч.Лодойсамбууд тус саналыг тавьсан байж магадгүй байгаа аж. Учир нь тэрбээр өдгөө АНУ-д боловсрол дээшлүүлж байгаа ажээ.