Б.Пүрэвдорж: Боловсролын зээлийн сан, Ногоон автобус, Нүүрсний хулгайн ард МАН дахин хэт олонх болбол "7 сарын 1-ний өдөр"-ийн үйл явдал давтагдана

Б.Пүрэвдорж: Боловсролын зээлийн сан, Ногоон автобус, Нүүрсний хулгайн ард МАН дахин хэт олонх болбол "7 сарын 1-ний өдөр"-ийн үйл явдал давтагдана

УИХ-ын чуулганы хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг хийж томиллоо. Сонгуулийн ерөнхий хорооны нэр дэвшигчээр Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Сүхболд, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан нар нэр дэвшсэнийг дэмжсэн юм. 

Сонгуулийн ерөнхий хороо нь орон тооны хоёр, орон тооны бус долоон гишүүнтэй. Дээрх хоёр хүн нь орон тооны бус гишүүнээр ажиллана.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Сонгууль шударга болно гэдэгт эргэлзэж байгаа. Хоёр намын хамсаатал тохиролцоо хэрээс хэтэрсэн нь  иргэдийн дургүйцлийг хүргэж таарна. Өнөөдөр Улаанбаатар хотын утаа геноцитын хэмжээнд хүрсэн байна. Ногоон автобусны цавчаа, газар олголт, түгжрэл зэрэг бүх асуудал адгийн түвшинд очиж ард иргэдийн дургүйцлийг дээд түвшинд хүргэсэн. Энэ үед бүсчилсэн тойргийн асуудлыг хоёр намын дарга яриад л шийдчихсэн. Улаанбаатар хотод Ардчилсан нам илүү санал авах ёстой байтал тэнд хоёр мандат нэмж, түүнийг нь хөдөө рүү тавьж байхад эсэргүүцэж байгаа хүн алга.

Олон жилийн турш сонгуулийг баасан гарагт явуулж ирсэн ч энэ жил заавал ажлын өдөр лхагва гарагт явуулж залуусын ирцийг бууруулах гэж байна. Ингэж нэгнийхээ өвөрт ордог зүйл ард иргэдийн дургүйцлийг хүргэж байгаа шүү. Олон намын тогтолцоотой Монгол оронд хоёрхон нам руу бүх саналыг чирч аваачих тогтолцоо хүмүүсийн дургүйцлийг хүргэнэ. ЖДҮ, Концесс, Хөгжлийн банк, Боловсролын зээлийн сан, Ногоон автобус, нүүрс, төмөр замын хулгайн ард МАН бахь байдгаараа хэт олонх болбол 7 сарын 1-ний өдөртэй адилхан асуудал гарахад эргэлзэхээргүй болоод байна. Эрх баригчдын дураар гаргасан шийдвэр буруудвал явж, явж өөрсдөө буруугүй ЦЕГ, УБЕГ, Сонгуулийн ерөнхий хороо л буруудна шүү. Тэгэхээр сонгуулийг зөв зохион байгуулаарай" гэлээ. 

ҮЗЭХ: