Д.Дэлгэрсайхан, Т.Сүхболд нарыг СЕХ-ны гишүүнээр томилсноор үдээс өмнөх хуралдааныг завсарлууллаа

Д.Дэлгэрсайхан, Т.Сүхболд нарыг СЕХ-ны гишүүнээр томилсноор үдээс өмнөх хуралдааныг завсарлууллаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, баталлаа. Тодруулбал,Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайханыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилуулах тухай саналыг гишүүдийн 80 хувь, Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Сүхболдыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилуулах тухай саналыг гишүүдийн 80 хувь тус, тус дэмжлээ.

Мөн Б.Ганбат, Ж.Болд нарыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөллөө. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож буй гишүүдийн 82,5 хувь нь тэднийг чөлөөлөхийг дэмжив. Улмаар УИХ тогтоолыг баталсан юм. Үргэлжлүүлэн Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Энэ хүрээнд ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаад үдээс өмнөх хуралдааныг завсарлууллаа.