ВИДЕО: Дугаарын хязгаарлалтыг эсэргүүцсэн иргэнийг 250 мянгаар торгосон шийдвэрийг шүүх "зөв" гэж үзжээ

ВИДЕО: Дугаарын хязгаарлалтыг эсэргүүцсэн иргэнийг 250 мянгаар торгосон шийдвэрийг шүүх "зөв" гэж үзжээ

Тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгойгоор нь зорчуулах Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын захирамжийг зөрчсөн иргэнийг цагдаагийн байгууллагаас зөрчлийн хуулийн дагуу 250 мянган төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байдаг.

ВИДЕО: 

Тодруулбал,  Баянгол дүүргийн 26 дугаар хороо, “Алтай” хотхоны урд талын замд “Приус 20” тээврийн хэрэгслийн жолооч Д нь 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр нийтээр дагаж мөрдөхөөр эрх бүхий албан тушаалтны гаргасан шийдвэр, алба хаагчийн хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн хэмээн цагдаагийн байгууллагаас Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 250 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан юм. Тухайн иргэнд ногдуулсан энэхүү шийтгэл нь хууль бус хэмээн тухайн иргэн, өмгөөлөгчийн хамтаар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Тэгвэл Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дээрх шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, Хотын даргын шийдвэрийг эсэргүүцсэн иргэнийг 250 мянган төгрөгөөр торгосон шийтгэлийг зөв гэж үзжээ. 

Харин захирамж зөрчиж, шийтгэл ногдуулсан иргэний өмгөөлөгч "Хотын дарга Х.Нямбаатарын тэгш сондгойгоор нь зорчуулах захирамж арванхоёрдугаар сарын 20-ны өдөр бичгээр гарч, улмаар 22-ны өдөр албажиж гарсан. Харин тухайн иргэнийг торгосон шийтгэл нь захирамж албажихаас өмнө авагдсан арга хэмжээ учир хууль бус хэмээн үзэж, шүүхэд хандсан" байдаг юм.