Н.Төгсцогтын үйлдэл нь гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй эсэхэд харьяалал тогтоолгохоор прокурорт ханджээ

Н.Төгсцогтын үйлдэл нь гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй эсэхэд харьяалал тогтоолгохоор прокурорт ханджээ

Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, дэлхийн мөнгөн медальт Н.Төгсцогтыг өнгөрсөн арванхоёрдугаар сарын 28 /2023.12.28/-ны өдөр хар тамхи хэрэглэсэн байдалтай мансуурсан байхад нь цагдаагийн алба хаагчид илрүүлэн, мөрдөн шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тэгвэл Н.Төгсцогтын дээрх үйлдэл нь гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй эсэхийг шалгахаар цагдаагийн байгууллагаас прокурорт харьяалал тогтоолгохоор хандаад байгаа аж. Н.Төгсцогтын хувьд хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон бөгөөд хадгалсан зэрэг үйлдэл илрээгүй аж. Тиймээс түүнийг зөрчлийн хуулийн дагуу шалгаж магадгүй юм байна.