Гадаадын хөрөнгө оруулалтын асуудлаар Ч.Хүрэлбаатар, Ц.Даваасүрэн нар маргав

Гадаадын хөрөнгө оруулалтын асуудлаар Ч.Хүрэлбаатар, Ц.Даваасүрэн нар маргав

УИХ-ын баасан гарагийн /2024.01.05/ чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатараас асууж байна. Тухайлбал, Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн " Хөрөнгө оруулалтын тухай хуультай холбоотойгоор би өмнө нь саналаа хэлж байсан. 50 мянган доллартай бол Монголд машин, байр худалдаж аваад байнгын оршин суугч болж болдог болсон. 100 мянган долларын босгыг багасгаж 50 мянган доллар болголоо шүү дээ. Үүнийг Засгийн газрын хуралдаанаар дахин ярилцана гэж байсан ч ярилцалгүй УИХ-руу шууд оруулаад ирлээ. Энэ заалтыг яг хэвээр нь оруулж ирлээ. Ингэж болохгүй ээ. Энэ үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө. Монгол ядуу хүмүүсийн хогийн сав биш. Хөрөнгө оруулалтыг хийж чадахгүй байгаа ажил, байхгүй технологи дээрээ авдаг юм. Түүнээс бүх салбарт хөрөнгө оруулалт авч ажлын байраа булаалгаж болохгүй. Стратегийн салбарт бол бүр хөрөнгө оруулалт татах ойлголт бол бүр байхгүй. 1 сая төгрөгийн дүрмийн сантай компани байгуулбал Монголд байнгын оршин суух эрхтэй болох гэж байна" гэлээ. 

Түүний асуултад Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар " Монголд хөрөнгө оруулалт оруулах замаар виз авах, оршин суух зөвшөөрөл олгоход ямар нэгэн өөрчлөлт ороогүй. Энэ хэлээд буй заалт өмнө нь байсан хуулиндаа байсан хэвээрээ л байгаа. Монгол Улс цаашид яаж хөгжих вэ гэдгээ л ярих ёстой. Бүх зүйлээ хаагаад өөрсдөө бүх ажлаа хийнэ гэвэл болно. Гэхдээ удаан л хөгжих байх. Монголчуудын олонх нь ядуу хэвээрээ л байх. Яахав энд сууж байгаа хүмүүсийн амьдрал сайхан байж болох ч энгийн ард иргэдийнхээ амьдралыг бодох ёстой. Бас бизнес эрхлэгчид яаж бизнесээ хийхийг бид нар өмнөөс нь зааж яах юм. Харин бид боломжийг нь олгох ёстой. МИАТ-ийн жишээг яръя. Энэ компанийг хувьчилсанаар билетийн үнэ буурч, ашиг орлого нь нэмэгдэж байна. МИАТ-ийг анх хувьчлах гэхэд гадны компаниуд орж ирээд дампууруулчихна гэж байсан. Бизнесийн эрх чөлөөгөө хаагаад бид хөгжих үү. Хааж, боодог биш нээлттэй байж илүү хөгжинө" гэсэн юм. 

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар "Жоохон мушгисан байдлаар ярьж байна. Гадаадын иргэний эрх зүйн байдлын хуульд өөрчлөлт оруулаагүй. Одоо яриад байгаа заалт өмнөх хуульд байсан заалт. Монгол Улс цаашид хөгжлөө хэрхэн явах вэ гэдгийг харах хэрэгтэй. Бизнес эрхлэгчдийн юу хийхийг бид зааж өгөхгүй. Зөвхөн боломж л олгоно. Бид боломжуудыг хаахгүй. Нэмж олгоно" гэсэн бол Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн Мушгиж ярьсан зүйл ерөөсөө байхгүй. Хуулийн төслөө хар. Гаднынхан Монголд хялбархан амьдрах заалтууд байна" гэж хэлэв. 

ҮЗЭХ: