Зэвсэгт хүчний 0326 дугаар ангид амиа алдсан цэрэг "гадны нөлөөгүй" амиа алдсан гэх шүүх шинжилгээний дүгнэлт гарчээ

Зэвсэгт хүчний 0326 дугаар ангид амиа алдсан цэрэг "гадны нөлөөгүй" амиа алдсан гэх шүүх шинжилгээний дүгнэлт гарчээ

Зэвсэгт хүчний 0326 дугаар ангид алба хааж байсан 21 настай Д "унтаад сэрэгүй" гэх шалтгаанаар амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн арваннэгдүгээр сарын 13-ны өдөр гарсан билээ.

Улмаар цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа. Тэгвэл талийгаачийн үхлийн шалтгааныг тогтоох шүүх шинжилгээний дүгнэлт шинэ оны өмнө гарч, өнгөрсөн долоо хоногт хэргийн оролцогч нарт танилцуулсан байна. Шүүх шинжилгээний дүгнэлтээр талийгаач нь "гадны нөлөөгүй. Эрүүл мэндийн шалтгааны улмаас амь насаа алдсан" болох нь тогтоогджээ. Өдгөө мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.