Д.Цогтбаатар: Үүдэнд баахан мөнгөтэй хүн ирж дугаарлаад "Монгол руу л хөрөнгөө хийхгүй бол өөр газар байхгүй" гэж хэлээд байгаа юм уу

Д.Цогтбаатар: Үүдэнд баахан мөнгөтэй хүн ирж дугаарлаад "Монгол руу л хөрөнгөө хийхгүй бол өөр газар байхгүй" гэж хэлээд байгаа юм уу

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.01.05/ хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар:-Монголд хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлсэн хэр хэмжээний мөнгө байгаа вэ. Хэлэлцүүлгийг сонсож байхад үүдэнд баахан мөнгөтэй хүн ирээд дугаарласан, "Монгол руу л хөрөнгөө хийхгүй бол өөр газар байхгүй" мэт тийм моодонд орчихсон байгаа юм уу. Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал тэр хөрөнгө оруулалт таарахааргүй байна. Энэ хууль хөрөнгө оруулалтын асуудлыг шийдсэн хэд дэх хууль вэ. Монголд хамгийн тогтворгүй нь Хөрөнгө оруулалтын хууль өөрөө юм биш үү. Дуртай үедээ өөрчилдөг. Энэ хууль тогтвортой байдлыг хангаж чадах уу. Төрийн өмчит компаниуд байгаа тохиолдолд шударга өрсөлдөөн хангагдахгүй байна. Хөрөнгө оруулалтын хуульд энэ асуудлыг уялдуулсан уу. Экспортыг дэмжих зүйл заалт байгаа юу.

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар: -Хөрөнгө оруулагчид Монгол Улсын хил дээр мөнгөө бариад зогсож байгаа гэдэг асуудал байхгүй. Гадаадын хөрөнгө оруулалтыг татаж авахын тулд улс орнууд өрсөлддөг. Монгол болохгүй бол өөр улс руу явна. Хаана таатай нөхцөл байна, тийшээ мөнгө урсана. Харин боломжийг нь гаргаад өгчихвөл Монгол Улс руу хөрөнгө оруулахыг үгүйсгэхгүй. Худалдааны асуудлаар бодлогын баримт бичгүүдийг бодолцож байгаа. Анх Гадаадын хөрөнгө оруулалтын хуульд 1993 онд батлагдсан. Дараагийнх нь 2013 онд томоохон өөрчлөлт орсон нь одоо хэрэгжээд явж байна. Үүнийг одоо өөрчлье гээд явж байна. Жижиг сажиг өөрчлөлтүүдийг оруулбал, нийт 12 удаагийн өөрчлөлт орсон байгаа. Дижитал чөлөөт бүс энэ хуулиар зохицуулагдахгүй.

 

ҮЗЭХ: