19 хүнийг шүүгчээр томилуулах хүсэлтийг Ерөнхийлөгчид  хүргүүлжээ

19 хүнийг шүүгчээр томилуулах хүсэлтийг Ерөнхийлөгчид хүргүүлжээ

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс анхан шатны шүүхийн шүүгчийн 59, давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 7, нийт 66 шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлажээ.

Сонгон шалгаруулалтын шалгалтад тэнцэж нийлбэр оноогоор эрэмбэлэгдсэн анхан шатны шүүхэд 15, давж заалдах шатны шүүхэд 4, нийт 19 нэр дэвшигчийг шүүгчээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлжээ. Мөн өчигдөр (2024.01.04) Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан болж, анхан шатны шүүхийн шүүгчийн 4 сул орон тоонд сонгон шалгаруулалт зарласан байна. Сонгон шалгаруулалтын бүртгэл 2024 оны гуравдугаар сарын 18-ны өдрийн 09.00 цагаас эхлэх бөгөөд 2024 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 17:00 цаг хүртэл үргэлжилнэ.