ВИДЕО: Б.Энхбаяр сайд шударга ёсны илд биш том гэмт хэргийг нуун дарагдуулдаг буг чөтгөр боллоо гэв

ВИДЕО: Б.Энхбаяр сайд шударга ёсны илд биш том гэмт хэргийг нуун дарагдуулдаг буг чөтгөр боллоо гэв

"Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулахыг хориглосон атлаа салбарын сайд нь өөрөө нууцад хамаарах мэдээллийг олон нийтэд өгөөд байж болох юм уу. Хууль ижил тэгш үйлчлэх ёстой. Сайд байна уу, иргэн байна уу хамаагүй хууль зөрчсөн бол хариуцлага хүлээх ёстой. “Шударга ёсны илд бамбай нь байна” гэх амлалт өгөн, Хууль зүй дотоод хэргийн сайд болсон Б.Энхбаяр шударга ёсыг нухчин дардаг, том гэмт хэргийг нуун дарагдуулдаг этгээд боллоо” гэж УИХ-ын гишүүн Ш.Адьшаа мэдэгдэв. 

Тэрбээр "Шударгаар үгээ хэлсэн иргэн, сэтгүүлчийг хууль шүүх цагдаагаар айлгах хуулийг оруулж ирсэн ч олон нийтийн эсэргүүцээд буцаасан. Мөрдөн шалгах ажиллагаа, гүйцэтгэх ажлын нууцыг асуудал хариуцсан сайд нь задруулаад байна шүү дээ. 20 тэрбумын хөрөнгөтэй сэтгүүлч байна гэж Б.Энхбаяр сайд зарласан. Энэ бол мөрдөн байцаалт, гүйцэтгэх ажлын нууц. Ямар эх сурвалжаас 20 тэрбумын хөрөнгөтэй сэтгүүлч байгаа тухай мэдээлэл авснаа ард түмэнд нээлттэй зарлахыг би Хууль зүй дотоод хэргийн сайд Энхбаяраас шаардаж байна.

Шүүх хуулийн өмнө бид тэгш байдаг. Мөрдөн байцаалтын нууц задруулахгүй, гүйцэтгэх ажлын нууц задруулахгүй гэж Монгол Улсын хуульд заасан байдаг юм бол 20 тэрбумын хөрөнгөтэй сэтгүүлчийг ямар эх сурвалжаас олсон юм гэдгээ тайлбарлах хэрэгтэй. Б.Энхбаяр сайд Ерөнхий сайдын шударга ёсны илд байна гэж хэлж сайд болсон. Гэтэл энэ хүн өнөөдөр шударга ёсны илд биш шударга ёсыг нухчин дардаг, том гэмт хэргийг нуун дарагдуулдаг буг чөтгөр боллоо гэж ойлгож байна. Энэ УИХ ард түмний төлөөлөл мөн юм бол эрээ, цээрээ алдсан ийм сайдууд, тэдний гар хөл болсон хүмүүст хариуцлага тооцох, хууль эрх зүйн орчин бүрдүүлэх цаг нь болсон байна. Ийм хуулийн төсөл санаачилъя гэж бодож байна. Энэ асуудал бол нийт Монгол Улсын эрх ашиг, авлигатай тэмцэх шударга ёс, хүний эрхийн асуудал учраас хууль тогтоогчийн хувьд, ард түмний төлөөлөл учраас үгээ хэллээ” гэсэн юм.

ҮЗЭХ: