ШУУРХАЙ: Ж.Батзанданд холбогдох хэргийг мөрдөн шалгаж дуусаад, АТГ-аас шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ

ШУУРХАЙ: Ж.Батзанданд холбогдох хэргийг мөрдөн шалгаж дуусаад, АТГ-аас шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ

УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан, түүний туслах Г.Аюулгүй нарыг өнгөрсөн 2022 онд цагдан хорьж, улмаар мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байсан юм. Тэгвэл АТГ-аас Ж.Батзанданд холбогдох хэргийг мөрдөн шалгаж дуусаад, шүүхэд шилжүүлэхэд саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна.

Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Ж.Батзанданийг “Улс төрийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон, мөн гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд байнга тогтвортой оролцсон үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан юм.