Яг одоо цагдаагийн байгууллагаас Зариг.мн сайтын редакцад нэгжлэг хийж байна

Яг одоо цагдаагийн байгууллагаас Зариг.мн сайтын редакцад нэгжлэг хийж байна

Зариг.мн сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэгийг Эрүүгийн хуулийн 13.14-д заасан үндэслэлээр шалгаж байгаа гэх мэдээлэл байгаа бөгөөд улмаар түүнийг өнгөрөгч сарын 04 /2023.12.04/-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаатай цагдан хорих шийдвэр гарсан.

Харин энэ хугацаанд түүнийг суллуулах хүсэлтийг өмгөөлөгчид нь шүүхэд удаа дараа гаргасан боловч шүүх хүлээж аваагүй. Улмаар арванхоёрдугаар сарын 29-нд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн цагдан хориог сунгах эсэх шүүх хурал болж, түүнд энэ сарын 04-ны өдөр тавьсан цагдан хорионы хугацаа нь дуусаагүй байхад нь дахин 30 хоног хорих шийдвэрийг шүүхээс гаргаж, одоог хүртэл цагдан хоригдсоор байгаа юм. Тэгвэл яг одоо цагдаагийн байгууллагаас Зариг.мн сайтын редакцад нэгжлэг хийж байна.