ШУУРХАЙ: БНСУ-ын хуулийн байгууллагаас "Ногоон автобус"-ны хэрэгт холбоотой нэмэлт баримтыг АТГ-т ирүүлсэн тул Ж.Сүхбаатар нарын яллагдагч нарт танилцуулж эхэлжээ

ШУУРХАЙ: БНСУ-ын хуулийн байгууллагаас "Ногоон автобус"-ны хэрэгт холбоотой нэмэлт баримтыг АТГ-т ирүүлсэн тул Ж.Сүхбаатар нарын яллагдагч нарт танилцуулж эхэлжээ

Авлигатай тэмцэх газраас "Ногоон автобус"-ны хэргийг шалгаж дуусаад шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлэхээр яллагдагч нарт хэргийн материалыг танилцуулж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл "Ногоон автобус"-ны хэрэгт холбоотой нэмэлт баримтуудыг БНСУ-ын хууль хяналтын байгууллагаас манай АТГ-т ирүүлсэн талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал,  хоёр улсын эрх бүхий албан тушаалтнууд болоод аж ахуйн нэгж байгууллага оролцсон тус хэргийг мөрдөн шалгахын тулд манай улсын хуулийн байгууллагаас БНСУ-ын прокурорын байгууллагад хүсэлт тавьж, улмаар Солонгосын талаас тус хэргийг шалгахад шуурхай хамтран ажиллаж, үнэн зөвийг тогтоох ёстой. Хоёр улсын найрамдалт харилцааг сэвтүүлж буй уг асуудалд анхаарал хандуулан ажиллах нь зүйтэй" гэх байр суурийг илэрхийлээд байсан юм.

Тэгвэл энэ хүрээнд Солонгосын хуулийн байгууллагаас хуучин автобусыг шинэ болгон нийлүүлсэн “Daewoo” компанитай холбоотой нэлээдгүй олон нэмэлт материалыг АТГ-т ирүүлсэн байна.

Үүнтэй холбоотойгоор дээрх баримт материалуудыг дахин хэргийн оролцогч нарт танилцуулах ажиллагаа явагдаж байгаа аж. Энэхүү процесс явагдсаны дараа хэргийг прокурорт шилжүүлэх юм байна. Ташрамд өгүүлэхэд,  Ногоон автобусны хэрэгт холбоотойгоор Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар, Улаанбаатар хотын Засаг даргын орлогч асан, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатар нарын хүмүүст Монгол Улсын хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа юм.