Сүхбаатар, Чингэлтэйд Л.Гантөмөр, Сонгинохайрханд Н.Алтанхуяг, Н.Амаржин нар, Булган, Орхон аймагт Л.Гүндалай АН-ын ахалж сонгуульд оролцоно

Сүхбаатар, Чингэлтэйд Л.Гантөмөр, Сонгинохайрханд Н.Алтанхуяг, Н.Амаржин нар, Булган, Орхон аймагт Л.Гүндалай АН-ын ахалж сонгуульд оролцоно

УИХ-ын 2024 оны сонгуулийн санал хураалт ирэх зургаадугаар сар 26 /2024.06.26/-ны Лхагва гарагт болно. Энэ удаагийн сонгуулиар УИХ-ын 126 гишүүн сонгогдоно. Тухайлбал, тэдний 78 гишүүн нь 13 бүсчлэл болгон хуваасан тойргоос сонгогдох бол, 48 нь намын жагсаалтаар парламентад сонгогдох юм. Харин зарим улс төрийн намуудын 13 бүсэд нэр дэвших хүмүүсийн нэрс гарч эхлээд байна. 

Тухайлбал,  Ардчилсан намаас Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт АН-ын дарга Л.Гантөмөр, АН-ын дэд дарга И.Мөнхжаргал нарын тэргүүтэй хүмүүс нэр дэвших аж. Сонгинохайрхан дүүрэгт УИХ гишүүн Н.Алтанхуяг, комедиан Н.Амаржин нар, Баянзүрх дүүрэг Р.Амаржаргал, Хан-Уул дүүрэг Х.Тэмүүжин, Баянгол дүүрэг С.Одонтуяа нар нэр дэвшигчдээ ахалж орох ажээ. 

Харин Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудад Ж.Батсуурь Н.Ганибал, Дархан-Уул, Төв, Сэлэнгэ аймагт Ц.Туваан, Ц.Баярцогт, Баянхонгор, Архангай, Өвөрхангай аймгуудад Х.Баттулга А.Адьяасүрэн, Булган, Орхон, Хөвсгөл аймгуудад С.Ганбаатар Л.Гүндалай, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгийн УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Б.Пүрэвдорж нар ахалж сонгуульд оролцох ажээ.