ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд Монгол Улс айлчлах урилга илгээсэн талаар тус улсын хэвлэлд мэдээлжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд Монгол Улс айлчлах урилга илгээсэн талаар тус улсын хэвлэлд мэдээлжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2024 онд хэд хэдэн гадаад айлчлал хийж магадгүй бөгөөд олон арван орон урилга илгээсний нэг нь Монгол Улс байгаа талаар тус улсын "ТАСС" агентлаг мэдээлжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа энэ оны тавдугаар сард дуусч байгаа тул албан ёсны айлчлалын талаар Кремль хараахан зарлаагүй байгаа юм. Тэрбээр сүүлийн хэдэн сарын хугацаанд Бразил, Бурунди, Вьетнам, Ирак, Иран, БНАСАУ, Куба, Монгол, Тайланд, Турк, Экваторын Гвиней зэрэг улсуудаас айлчлах урилга хүлээн авчээ. Харин айлчлалынхаа талаар ОХУ-ын ерөнхийлөгч Путин, “Найрсаг харилцаат орнууддаа асуудал үүсгэхийг хүсэхгүй байна. Хэрэв намайг айлчилбал улс төрийн дайралт болон айлчлал үймүүлэх зорилготой улс төрийн шоу болно гэдгийг мэдэж байна” гэжээ.

Эх сурвалж: ТАСС