Шүүгчид нөлөөлөхийг оролдсон иргэнд нэг сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ

Шүүгчид нөлөөлөхийг оролдсон иргэнд нэг сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ

Шүүгчид нөлөөлөхийг оролдсон иргэнд зөрчлийн хуулийн дагуу торгох шийтгэл оногдуулсан байна. 

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас иргэн “Ц” нь 2023 оны аравдугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт холбоо мэдээллийн хэрэгсэл ашиглан эрүүгийн хэргийн шүүгчид нөлөөлөхийг оролдсон үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 15.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар зөрчлийн хэрэг нээн шалгаж, хэргийг шийдвэрлүүлэхээр тус дүүргийн шүүхэд хүргүүлсэн байна. Улмаар шүүхээс зөрчлийн холбогдогч “Ц”-д 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний  нэг сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.




Өнөөдөр нохой өдөр

3 цагийн өмнө