Шатахуунд дугаарлаж байхдаа маргалдаж, зодолдсон иргэнийг 100 мянгаар торгожээ

Шатахуунд дугаарлаж байхдаа маргалдаж, зодолдсон иргэнийг 100 мянгаар торгожээ

Өнгөрсөн арванхоёрдугаар сарын эхээр Монгол Улсад шатахуун тасалдаж, улмаар жолооч нар шатахуун түгээх станцын гадна дугаарлаж, хоорондоо маргалдах зэрэг зөрчил нэлээдгүй гарсан билээ. 

Тухайлбал, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах шатахуун түгээх станцын гадна жолооч нар хоорондоо маргалдаж, зодолдсон зөрчил 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Уг зөрчлийг Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас шалгаж, дээрх үйлдэлд иргэн “Н” гэгчид Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгжтэй тэнцэх 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.