Өөр дээрээ шатахуун асгаж, амиа егүүтгэсэн хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газар шалгаж байна

Өөр дээрээ шатахуун асгаж, амиа егүүтгэсэн хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газар шалгаж байна

Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд 38 настай эрэгтэй өөр дээрээ бензин асгаж асааж, амиа егүүтгэсэн хэрэг өнгөрсөн долоо хоногт /2024.01.03/ гарчээ.

Тодруулбал, “Хамтран амьдрагч маань согтуудаа амиа хорлоно гээд өөр дээрээ бензин асгачихлаа” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Энэ дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад Б гэх эрэгтэй нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөр дээрээ шатахуун асгаж, шатаж амь насаа алдсан байжээ. Уг хэргийг өдгөө Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж.