О.Цогтгэрэл: Чуулган завсарлахаас өмнө ковидын төсвөөр нийтийн сонсгол хийхгүй бол Г.Занданшатар, Н.Энхболд нарыг ҮХЦ-д өгнө

О.Цогтгэрэл: Чуулган завсарлахаас өмнө ковидын төсвөөр нийтийн сонсгол хийхгүй бол Г.Занданшатар, Н.Энхболд нарыг ҮХЦ-д өгнө

Хуваарийн дагуу өнөөдөр /2024.01.08/ УИХ дахь намын бүлгүүд хуралдаж байна. Тухайлбал, УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж, хуралдаанаар ковидын төсөв болон "ногоон автобус"-ны хэргээр сонсгол хийхийг эрх баригчдаас шаардах шийдэлд хүрчээ. Уг хуралд Ардчилсан намын дарга Л.Гантөмөр оролцсон байна.

Бүлгээр хэлэлцсэн асуудлаар тус бүлгийн дарга О.Цогтгэрэл "Ковид-19" цар тахлын үеийн төсвөөр сонсгол явуулахыг эрх баригчдаас шаардаж байна. Уг сонсголыг шинжээч томилоогүй гэх шалтгаанаар одоог хүртэл зохион байгуулахгүй байна. Ирэх долоо хоногт УИХ-ын чуулган завсарлана. Чуулган завсарлахаас өмнө тус асуудлыг шийдвэрлэхгүй бол Үндсэн хуулийн цэцэд хандана. Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэлтэй холбоотой тендертэй холбоотой асуудлаар УИХ-ын 25 гишүүн гарын үсэг зурж, Хяналт, шалгалтын түр хороо байгуулах тогтоолын төслийг 2023 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдөр УИХ-д өргөн барьсан. Тиймээс дараалал аргалзахгүйгээр нэн даруй хэлэлцэж Хяналт, шалгалтын түр хороо заавал байгуулах хуультай. Гэтэл арваннэгдүгээр сарын 29-нөөс хойш өнөөдрийг хүртэл 40 гаруй хоногийн хугацаанд УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөр ирэх долоо хоногийн хэлэлцэх асуудлын жагсаалт батлах хурал дээр удаа дараа сануулсаар байхад түр хороо байгуулах асуудлыг авч хэлэлцэхгүй байна. Түр хороо байгуулах асуудал энэ долоо хоногийн хурлын тов, дараалалд орсонгүй. 

Энэ бүгдийг аваад үзэх юм бол эрх баригчдад хэнтэй ч хуваалцахгүй өөрсдөд нь хамаатай ковидын үеийн төсөв 20 их наяд, ногоон автобусны хэрэг байгаа. Үүнийг АН болоод аль нэг нам руу чихэх боломжгүй учраас дээрх хоёр асуудлаар сонсгол явуулахгүй байх бүхий л бололцоог хууль гаргаж хааж байна.

Өмнө нь Хөгжлийн банк болоод нүүрсний асуудал дээр буруугаа бусад руу чихэхэд эрх баригчид ажиллаж, хэрхэн яаж хийсэн хэргээ нуун дарагдуулах вэ гэдэгт түлхүү анхаарч ирсэн. Тиймээс АН-ын бүлгээс намрын чуулган завсарлахаас өмнө эдгээр асуудлыг шийд. Үгүй бол УИХ-ын дарга Г.Занданшатар болоод Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энболдыг ҮХЦ-д өгч шалгуулна" хэмээв.

Харин УИХ-ын гишүүн Н.Ганибал "Ногоон автобусны асуудлаар түр хороо байгуулах саналаа УИХ-ын Тамгын газарт хүргүүлсэн хэдий ч 50 хонож байна. Энэхүү асуудлыг шийдэхгүй байгаа нь сүүлийн 8 жилд юу болж өнгөрснийг иргэдэд мэдүүлэхгүй байхад эрх баригчид анхаарч байгаа хэрэг" гэсэн юм. 

ҮЗЭХ: 




Өнөөдөр гахай өдөр

5 цагийн өмнө